Шинэ иргэншил дээд сургууль[Оюутны Зөвлөл]

Оюутны зөвлөл

Тус сургуулийн оюутны зөвлөл нь 2000 онд байгуулагдсан бөгөөд оюутны эрх ашгийг хамгаалах, аливаа асуудалд оюутнуудаа төлөөлөн, сургуулийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж зохион байгуулалтын гол нэгжүүдтэй холбоотойгоор ажиллаж байна. Тус зөвлөл нь жил бүр зохион байгуулах үйл ажиллагаагаа төлөвлөн сургуулийн удирдлагаас дэмжлэг авч, Монголын оюутны холбооны үйл ажиллагааны дүрэм болон сургуулийн дотоод журамд нийцүүлэн ажиллаж ирэв.

Зөвлөл нь сургуулийн òºñºâ, өөрсдийн үйл ажиллагаанû орлогоор үйл ажиллагаагаа санхүүжүүлэн, урлаг спортын уралдаан тэмцээн болон цаг үеийн арга хэмжээ, хичээлийн нээлт, төгсөлтийн баяр, оны шилдэг оюутан шалгаруулах зэрэг уламжлалт ажлуудыг зохион байгуулж хэвшсэн байна.

Оюутны зөвлөл нь тэргүүн, оюутны зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, гишүүд гэсэн бүтэцтэй. Оюутны зөвлөлийн тэргүүн болон тэргүүлэгч гишүүдтэй гэрээ байгуулан ажиллаж, гэрээг зөрчсөн тохиолдолд сануулга ºãºõ, сонгуульт үүргийг нь шилжүүлэх, хүртэл арга хэмжээ авч ажилладаг.

Сургуулийн эрхэм зорилго, зорилт, эрх зүйн орчин, сургалтын стандарт, хөтөлбөр, оюутны дүрэм, үйлчилгээ, шагнал урамшуулал, шалгалтын журам, төгсөлтийн ажлын дүрэм журмыг эмхтгэсэн оюутны гарын авлага хэвлүүлж нийт оюутнууддаа олгосон нь тус сургуульд суралцагч хэн бүхний хэрэгцээг хангасан. Оюутны урлагийн үзлэг, эрдэм шинжилгээний болон соёл хүмүүжлийн ажлыг сургалтын алба, тэнхим, төвүүдтэй хамтарч зохион байгуулах, оюутны эрх ашгийг хамгаалахад үйл ажиллагаа нь чиглэж ирэв.

Оюутны зөвлөл нь жил бүрийн 9 дүгээр сарын 15-наас өмнө тухайн хичээлийн жилд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулж удирдах зөвлөлөөр батлуулан Шинэ иргэншил дээд сургуулийн нийт  оюутнуудыг хамарсанБүх оюутны хурал”-ыг 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн эхний хоёр өдөрт багтаан хийдэг уламжлал тогтов. Энэхүү хурлаар тус сургуулийн тухайн хичээлийн жилд дэвшүүлсэн зорилт, оюутны зөвлөлөөс зохиох ажлын төлөвлөгөө, сургуулийн дотоод журам зэргийг танилцуулж оюутнуудын санал хүсэлтийг сонсдог ба тухайн хичээлийн жилийн  төгсгөл буюу 5 дугаар сардБүх оюутнуудын хурал”-ыг хийж, төлөвлөсөн ажлын биелэлт, алдаа дутагдал, сурах орчин нөхцөл, хичээл сурлагын байдал, олон нийтийн ажил зэрэг тухайн хичээлийн жилд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх хичээлийн жилд юунд илүү анхаарвал зохистой талаар санал бодлоо солилцож оюутнуудын санал хүсэлтийг сонсон, оюутны зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх хүртэл бүх л шаардлагатай арга хэмжээ авч, ирэх хичээлийн жилд оюутны зөвлөлөөс хийх ажлын ерөнхий чиглэлээ тодорхойлон гаргадаг юм.

Манай сургуулийн оюутны зөвлөлийн жилийн àæëûí төлөвлөгөөнд уламжлалт хэв шинжийг хадгалсан олон төрлийн ажил ордгоос гадна цаг үеэ даган олон төрлийн шинэчлэлт өөрчлөлт бүхий биеийн болон оюун ухаан шаардсан шинэлэг, уралдаан тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа төдийгүй оюутан хүнд байх ёстой ёс зүй болон гоо зүй, харилцааны ур чадварыг олгох ажлуудыг зохион байгуулж ирлээ. Тухайлбал аялал жуулчлалын ангийн оюутнууд Цэцээ гүн, Мандширын хийд, Хийморийн овоо зэрэг түүх соёлын дурсгалт газруудаар явган аялал зохиох маршрутыг хийж нийт оюутнуудыг сайн дурын үндсэн дээр хамруулан явган болон дугуйн аяллыг зохион байгуулдаг болсон нь оюутнуудын талархлыг хүлээсэн уламжлалт ажил болсон. Мөн оюутны зөвлөлийн нэрэмжит 7 хоногийн үйл ажиллагааг зохион байгуулж зөвхөн сургуулийн байранд төдийгүй шинэ дэвшил бүхий лекц яриа сонсгодог төвүүдèéí ¿éë àæèëëàãààíä оюутнуудàà зохион байгуулан оролцуулсан нь амжилттай болсон. Оюутны зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийн санаачилгаар нийт оюутны дунд хандивын аян өрнүүлэн асрамжийн газарт амьдран хүмүүжин төлөвшиж байгаа хүүхдүүдэд шинэ жилийн баярын бэлэг хүргүүлсэн зэрэг олон санаачилгатай ажлыг нэрлэж болно.

Мөн оюутнуудын санаачилгаар сургуулийн хам олны хандивын цуглааныг зохион байгуулж, дүүргийн ºíäºð íàñòàí (92 настай)  Ã.Долгорсүрэн гуайд сар шинийн бэлэг, мөнгөн тусламж үзүүллээ.

Уламжлал болон зохиогддог тэмцээн уралдааныг хуучирсан хэмээн хаялгүй улам баяжуулж дүрэм журам шагнал урамшууллыг нь илүү сонирхолтой болгож сайжруулсаар байна. 

Сүүлийн жилүүдэд дүүрэг, хот, улсын чанартай тэмцээн уралдаануудад оролцсон оюутнуудын амжилтуудаас дурдвал оюутан Б.Дэлгэрмаа Чингэлтэй дүүргийн хими биологийн олимпиадын тэргүүн байрын шагнал, оюутан Б.Банзрагчгарав Хаяг шошгын дизайн гаргах уралдаанд дэд байр, оюутан  Б.Эрдэнэбаяр Жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний 55 кг-ын жинд алтан медаль, оюутан Б.Адьяа Үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн зэрэг болно.

Оюутны зөвлөлөөс сүүлийн 3 жилд зохион байгуулсан ажлын төлөвлөгөөнд хийсэн дүгнэлтээс харахад дараах асуудалд илүү анхаарч ажилласан байна.

·         Бие даан ажиллах чадвар

·         Хурдан шуурхай, чанартай бүтээлч чадвар

·         Ёс суртахууны чадвар

·         Шинэ зүйлсийг ойлгож сэтгэх чадвар гэсэн энэ 4-н чадварыг оюутан бүрт тэгш төлөвшүүлэхийг бодож төлөвлөн  үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголын оюутны холбоо, Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо, Монголын Лектор төв зэрэг байгуулëагуудтай хамтран ажиллаж байна. Амжилттай сурч хамтран ажиллах тал дээр бүтээлчээр хандаж байгаа А.Хорол-Адьяа, Г.Батбаатар, Ш.Энхжаргал зэрэг 5 оюутныг МОХ-ны дээд шагнал болохМанлайлагч оюутанмедалиар мөн МАСЗХ-ныЭрдмийн одмедалиар 4 оюутныг шагнаж урамшуулсан байна. Албан хэргийн менежментийн 4-р ангийн оюутан Ш.Энхжаргал 2008-2009 оны хичээлийн жилд Монгол Улсын Ерөнхий сайдын тэтгэлэгт оюутнаар шалгарч магистрантурт суралцах сургалтын төлбөрөөр шагнуулсан байна.

Оюутны сурах эрх зүйн орчин бүðдүүлэх, тэдний эрхийг дээдэлж үүргийг ухамсарлуулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай зөв боловсон өнгөрүүлэх орчин бэлтгэх, олон нийтийн ажилд идэвхтэй оролцуулах, сурлага болон урлаг спортын амжилт гаргасан оюутнуудаа сурталчлах зэрэг олон чиглэлээр байнга анхаарч жил бүр уламжлалт ажлыг зохион байгуулдаг болов.

Оюутны зөвхөн сурах хөдөлмөрийг дэмжихээс гадна тэднийг эрдэм судлалын ажилд дур сонирхолтой болгох, авьяас билгийг хөгжүүлэхэд туслах  зорилгоор оюутны эрдэм шинжилгээний бага хурал, уран илтгэгч шалгаруулах уралдаан зэргийг үе шаттайгаар зохион байгуулж ирлээ.

Оюутны эрдэм судлалын ажлын үр дүн, бүтээлийг сурталчлах арга хэмжээ авч байна. Тухайлбал оюутны зөвлөлийн тэргүүлэгч гишүүí Г.Батбаатар, Б.Чингис нар өөрсдийн бичсэн шүлэг болон нийтлэлүүдээ эмхтгэн ном болгон гаргаж Интер номын дэлгүүр болон сургууль дээрээ номын баяраа хийж оюутан сурагчиддаа өргөн барьсан. Энэ ажлыг сургуулийн захиргаа дэмжиж хэвлүүлэх зардлыг гаргасан нь оюутнуудын авьяас амжилтыг  дэмжсэн тодорхой ажил болсон юм.

Сургуульдаа сурч буй олон авьяаслаг îþóòíóóäтайгаа хамтран эрдэм шинжилгээ, ñóðòàë÷èëãààíû өгүүлýë бичиж өдөр тутмын сонин сэтгүүлд нийтлэх ажлыг зохион байгуулж байна.

Оюутанд үзүүлдэг урамшуулал, хөнгөлөлт

Оюутны амжилттай суралцах, итгэл үнэмшил төрүүлэх нэг эх сурвалж бол урамшуулал хөнгөлөлт үзүүлж дэмжих явдал юм. 2005-2009 оны хугацаанд оюутан суралцагсдад хөнгөлөлт үзүүлсэн байдлыг дараах хүснэгтээс харж болно.

Сургуулийн захиргаанаас оюутнуудад хөнгөлөлт үзүүлсэн байдал:

(2005-2009 оны байдлаар)

Д/д

Хичээлийн жил

Хөнгөлөлтийн хэлбэр

Хөнгөлөлт үзүүлсэн багш, ажилчид, оюутан

Мөнгөн дүн

1

2005-2006 он

ЭШБХ-ийн I байр

Х.Мишээл (АХМ-3)

50.000

2

ЭШБХ-ийн II байр

Б.Нармандах (АЖМ-2)

30.000

3

Сурлагын амжилт

Ч.Амартүвшин (БСМ-1)

330.000

Нийт дүн

410,000

1

2006-2007 он

ЭШБХ-ийн I байр

О.Туул (АЖМ-2)

50.000

2

ЭШБХ-ийн II байр

Ч.Жавзандулам (БСМ-1)

30.000

3

ЭШБХ-ийн  III байр

С.Отгонцэцэг (ИСБ-1)

20.000

4

Сурлагын амжилт

М.Ерлан (АХМ-3)

197.500

5

Сурлагын амжилт

Ч.Амартүвшин (БСМ-2)

330.000

Нийт дүн

627,500

1

2007-2008 он

Ном хэвлүүлэх зардал

Б.Чингис, Г.Батбаатар

150.000

2

ЭШБХ-ийн I байр

Б.Чингис

50.000

3

ЭШБХ-ийн II байр

О.Туул (АЖМ-4)

30.000

4

ЭШБХ-ийн III байр

О.Наранцэцэг (АЖМ-3)

20.000

5

Сурлагын амжилт

М.Ерлан (АХМ-4)

160.000

Нийт дүн

410000

1

2008-2009 он

ЭШБХ-ийн I байр

Б.Чингис

50.000

2

ЭШБХ-ийн II байр

Д.Сайнтуяа

30.000

3

ЭШБХ-ийн III байр

Ш.Энхжаргал, Э.Ганчимэг

40.000

4

Сурлагын амжилт

Ш.Энхжаргал

247.500

5

Сурлагын амжилт

Э.Ганчимэг

247.500

6

Төлбөрийн тэтгэлэг

Б.Чингис

495.000

7

Төлбөрийн тэтгэлэг

Ч.Амартүвшин

495.000

8

ЭШБХ-ийн I байр

Ц.Идэрцог

50.000

9

ЭШБХ-ийн II байр

Б.Чингис

30.000

10

ЭШБХ-ийн III байр

Ц.Сувд-Эрдэнэ

10.000

Нийт дүн

1.695.000

1

2009-2010 он

Төлбөрийн тэтгэлэг

Б.Чингис

650.000

Нийт дүн

650.000

Нийт хөнгөлөлт үзүүлсэн дүн

3,792,500

             

 

Оюутны эрүүл мэнд, ахуйн үйлчилгээ

Сурах үйл ажиллагаанд амжилт гаргаж хариуцлагатай хандахын гол үндэс нь оюутны, эрүүл мэндийн байдал билээ. Энэ чиглэëýэр сургуулийн захиргаа тодорхой ажлыг зохион байгуулж ирэв.

Нийт оюутны дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх сурталчилгааг хийж, шаардлагатай зарим асуудлаар мэргэжлийн эмч нараар зөвлөгөө өгүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх эмнэлгийн анхны тусламжийг гарын доор материалд тулгуурлан хэрхэн хүргэх зэрэг ахуйн хэрэгцээний эмнэлгийн анхан шатны мэдлэг олгон сургах ажлыг сургалтын албанаас зохион байгуулж ирэв.

Жил бүрийн хичээлийн жилийн эхний сард багтан Монголын оюутны холбоотой хамтран тус сургуульд элсэн орсон бүх оюутныг эмнэлгийн үзлэгт хамруулан анкет бүрдүүлдэг. Манай сургууль Чингэлтэй дүүргийнхээ харьяа эмнэлэгт үнэ төлбөргүй үзүүлж анхан шатны мэдээлэл авдаг. Мөн цаашид эмчлүүлэхээр бол тусалж дэмждэг.

Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай зарим оюутныг холбогдох эмнэлэгт үзүүлж, хэвтэж эмчлүүлэхэд нь тусладаг.

Оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж нийгмийг бүхэлд нь хамарсан гоц халдварт өвчин тархсан үед бүх багш, оюутныг вакцинжуулах, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг хийв. Тухайлбал амьсгалын замын А хүрээний Н1N1 вирусээс хамгаалж, урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч ухуулга сурталчилгаа хийж нэг удаагийн хэрэглээний амны хаалт тарааж өгсөн.

Нийт оюутàíд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг эрүүл мэнд иргэний боловсролын хичээлээр эхний жилийн турш мэдээлэл өгдөг. Жил бүр 20-25 оюутан байранд амьдрах хүсэлт гаргадаг. Эдгээрээс 18-20 оюутныг Р.Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын дээд сургуулийн оюутны дотуур байранд гурвалсан гэрээний (ШИДС, Үйлдвэр Урлалын дээд сургууль, Суугч оюутан) дагуу байрлуулж засвар үйлчилгээг нь хариуцан ажилладаг.

Манай сургууль оюутны байгууллагаа дэмжиж, тэдэнд үзүүлэх үйлчилгээг хүртээмж чанартай болгох зорилгоор Монголын оюутны холбоо, Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо, их дээд сургуулиудын оюутны холбоо зөвлөлүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж байна.

 

 

 

 

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. new_tourist | 2011-04-12 20:56:35
хүүе яасан гоё лого вэ?
2. ганаа шүү (зочин) | 2011-04-13 15:09:58
гоё болжээ... амжилт залуусаа
3. ганаа шүү (зочин) | 2011-04-13 15:09:59
гоё болжээ... амжилт залуусаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.